“Шинэ Санаа Иннова” бүрэн дунд сургууль нь 2022 оноос хойш үйл ажиллагаагаа амжилттай явуулж, 2025 онд гурав дахь хичээлийн жилтэйгээ золгож байна. Манай сургуулийн эрхэм зорилго нь монгол өв соёлыг орчин үетэй уялдуулан судалж, инновац бүтээдэг чадварлаг сурагчдыг төлөвшүүлэх юм.
“Шинэ Санаа Иннова” бүрэн дунд сургууль нь 2022 оноос хойш үйл ажиллагаагаа амжилттай явуулж, 2025 онд гурав дахь хичээлийн жилтэйгээ золгож байна. Манай сургуулийн эрхэм зорилго нь монгол өв соёлыг орчин үетэй уялдуулан судалж, инновац бүтээдэг чадварлаг сурагчдыг төлөвшүүлэх юм.
Сургуулийн маань сургалтын менежмент нь “Холимог систем”-д тулгуурладаг. Энэ системийн хүрээнд:
Англи хэл, мэдээлэл технологи, монгол өв соёл, уламжлал зэрэг мэдлэгийг сурагчид нэгэн зэрэг, тэнцвэртэйгээр эзэмшинэ.
Хос хэлээр ерөнхий эрдмийн хичээлүүдийг заадаг бөгөөд багш нар маань туршлагатай, олон улсын стандартад нийцсэн мэдлэг чадвартай.
Манай сургуулийн гадна талбайд байрлах Монгол гэр-т өв соёлын хичээлүүд явагддаг. Эдгээр хичээл нь сурагчдын танин мэдэхүйг тэлж, соёлын мэдрэмжийг хөгжүүлдэг. Сурагчид:
Өөрийн авьяас, сонирхолд суурилсан бүтээлүүд хийдэг
Өв уламжлал ба шинжлэх ухааны хичээлүүдийг уялдуулан шинэ санаа, инновацын чиглэлээр ажилладаг
Мэдээлэл технологийн хичээлийн хүрээнд сурагчид:
Робот техник болон программчлалд сонирхолтойгоор оролцдог
“Робот кодингийн хөтөлбөр”-т 1-12-р ангийн бүх сурагчид хамрагддаг
Лион роботын тэмцээнд 2 жил дараалан амжилттай оролцож, медаль хүртсэн
Олон улсын “Робот челленж” тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байгаа
2023-2025 оны хичээлийн жилд бид:
“Хүүхэд нэг бүртэй тулж ажиллая” уриатайгаар хүүхдийн хувь хүний ахиц, сурлагын хоцрогдолгүй байдлыг хангаж,
Математик, монгол хэл, англи хэлний давтлагын хуваарь гарган ажилласан. Үүний үр дүнд хүүхдүүд хичээлдээ идэвхтэй оролцох болсон.
Сургалтын чанарыг улам нэмэгдүүлэхийн тулд:
Сурагч – Эцэг эх – Сургууль гурвалсан идэвхтэй харилцааг хадгалж,
Багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжсэн судалгаа, сургалтууд,
Авьяас хөгжүүлэх дугуйлангуудыг чанаржуулах бодлого хэрэгжүүлж байна.
Багш
Сурагч
Үйл ажиллагаа эхэлсэн
Нэг ангид